中文翻译蒙古国文软件下载

如题所述

第1个回答  2018-04-23
Сэдвийн сонголтын үндэслэл: XVII зууны сүүлчээс XX зууны эхэнд Ар монгол Манжийн эрхшээлд байх үеийн хууль цаазны судалгааны цар хүрээ хязгаарлагдмал байсан нь 1960-аад онд дөнгөж эхлүүлсэн түүхийн судалгааны үр дүнгээр л хумигдаж, зөвхөн мэдээллийн шинжтэй үлдэж хоцорсонтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл, эл үеийн монголын хууль цаазыг “Гурван хошууны их цааз” буюу “Халх журам”, “Монголын цааз бичиг”-ээр л төсөөлөгдөх ба сүүлийн үеийн зарим нэг судалгаанд “Монгол цаазын бичиг”, “Зарлигаар тогтоосон Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” төдийхнөөр дурьдсныг эс тооцвол бараг судлагдаагүй байжээ. Гэтэл эл үеийн хууль зүйн судалгаанд хариулт нэхсэн олон асуулт өнөөдрийг хүртэл байсаар байгаа бөгөөд нэн тэргүүнд 1691-1911 оны Халх монгол буюу Ар монголын төрийн статус, хил хязгаар, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг хэрхэн өөрчлөн тогтоосон, манжийн төрөөс монгол нутаг дахь орон нутгийн удирдах байгууллагыг хэрхэн бүрдүүлж төлөвшүүлсэн байдал, монголд үе шаттай хэрэгжүүлсэн улс төрийн бодлогууд гэх мэт олон тулгуурт судалгааны сэдвүүд өнөөдрийг хүртэл эзнээ хүлээсээр л байна.
Монголчууд өөрсдийн хууль цаазаар төр засгаа засан тохинуулах боломжгүй болтлоо харийн эрхшээлд орж улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хавчигдмал байдалд хоёр зууныг өнгөрөөхдөө “Удахгүй дэлхийн түүхээс арчигдаж, алга болох магадлалтай” мэтээр дуудуулахад хүрснийг эргэн харж, энэ үеийн хууль зүйн шинжлэх ухааны судалгааг таслалгүй ирээдүй хойчсын мэдлэг оюунд тус нэмэр болох үүднээс уг сэдвийг сонгон судлах хэрэгцээ шаардлага урган гарч, нэн яаралтай судлууштай асуудал болоод байна. Манжийн зүгээс өөрийн эрхшээлд нэгэнт орсон Ар монголын газар нутгийг аймаг, хошуудад тэгшитгэн хувааж, нэгтгэн нийлүүлэхдээ ямархуу түүхэн нөхцөл байдалд ямар зарчмыг иш үндэс болгож хэдий үеийн, ямар уламжлалыг гол болгосон нь сонирхол татсан тул “Манж Чин улсын үед Ар монголын газар нутгийг аймаг, хошуудад тэгшитгэн хуваасан хууль цаазны сурвалж судалгаа (1691-1911 он)” хэмээх сэдвийг сонгон судлах үндэслэл болов.
Судалгааны ажлын зорилго, зорилт: Ар монголын газар нутгийг Манжийн төрөөс аймаг, хошуудад тэгшитгэн хуваах хийгээд нутаг дэвсгэр, хил хязгаарыг тогтооход баримталсан бодлого, хууль тогтоомжын агуулга, мөн чанарыг нарийвчлан тодорхойлж, үйлчлэлийн үр дагаврыг бодит баримтаар үнэлэх нь уг судалгааны ажлын зорилго оршино. Хэрэв энэхүү зорилго биеллээ олвоос хууль цаазны түүхийн сурвалж судалгаанд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Дээрхи судалгааны зорилгод хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлсэн болно. Үүнд:
· Дайчин улс Ар монголыг эрхшээх үед хэрэгжүүлсэн хууль тогтоомжууд болон түүнийг судлаач, эрдэмтэдийн бүтээл, туурвилуудыг тодорхойлох;
· Ар монголын газар нутгийг аймаг, хошуудад тэгшитгэн хуваасан хууль цааз ба Хаант орос-Манж чин улсууд Ар монголын хил хязгаарыг тогтоосон сурвалжийг бусад материалуудаар баталгаажуулан үнэлгээ хийх;
· Цугларсан материалуудад тулгуурлан агуулга, ач холбогдлыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, харьцуулалт хийх;
· Илэрсэн мэдлэг, мэдээллүүдэд тулгуурлан бичлэгийн боловсруулалт хийх;
· Судалгааны үр дүнг тайлагнах;
Судалгааны арга зүй: Судалгааг хийхдээ төр, эрх зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүйг түлхүү ашиглах бөгөөд түүх, нийгмийн шинжлэх ухааны судалгаанд өргөн хэрэглэгдэх аргуудаас гадна хууль зүйн шинжлэх ухааны үндсэн аргуудыг ашигласан болно. Тухайлбал, индукци, дедукци, анализ, синтез, интеграци-дифференциаци, түүхчлэх, логик, харьцуулан жиших, тоо бүртгэлийн, статистик, таамаглал дэвшүүлэх, загварчлах гэх мэт.
Судалгааны ажлын шинлэг тал, ач холбогдол: Уг судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдлыг Дайчин улсын үеийн Ар монголын газар нутгийн цэс, хил хязаарыг тэгшитгэн тогтооход гаргасан хууль зүйлийн бичгийг нягтлан, хууль зүйн шинжлэх ухааны үүднээс үнэлэлт, дүгнэлт өгч цаашид судалгааны эргэлтэнд оруулахад чиглэж буйгаар тодорхойлогдоно.
Судалгааны ажлын бүтэц: Энэхүү судалгааны ажил нь удиртгал, 4 бүлэг, 16 зүйлтэй ба дүгнэлт, хавсралт, нэр томъёо, товчилсон үгийн тайлбар, ном зүй гэсэн бүтэцтэй.

中蒙翻译器,要学习新蒙语,怎么样才下载到中蒙翻译?
一、下载中蒙翻译器 要下载中蒙翻译器,你可以通过以下途径进行:1. 访问各大手机应用商店,如苹果App Store或安卓应用市场,搜索“中蒙翻译器”,会出现多款翻译软件,选择评价较高、下载量较大的应用进行下载。2. 在搜索引擎中搜索“中蒙翻译器下载”,会出现相关下载链接,选...

蒙文翻译用什么软件?
1. 蒙古语翻译软件推荐:蒙汉翻译通。这种软件能够帮助用户将蒙古语翻译成汉语,反之亦然。2. 蒙古语的使用情况:蒙古语属于蒙古语系,主要使用者分布在中国蒙古族聚居区、蒙古国和俄罗斯西伯利亚地区。蒙古国使用的蒙古语采用西里尔字母,而俄罗斯的卡尔梅克语和布里亚特语也被视为蒙古语的方言。在中国,内蒙...

汉语和蒙语的互译工具
汉语和蒙语的互译工具如下:可以在网上找一下蒙语翻译成汉语的网站,输入即可。蒙古文字是用来书写蒙古语的文字,主要包括中华人民共和国境内蒙古族通用的回鹘式蒙古文;以及蒙古国主要使用的西里尔蒙古文。传统蒙文是在回鹘字母基础上形成的。早期的蒙古文字母读音、拼写规则、行款都跟回鹘文相似,称作回鹘式蒙...

翻译蒙文
步骤二:切换翻译语种。进入文本翻译界面后,来到左上角点击语言框,在出现的下拉框中找到我们想要翻译的语种,这里我们把翻译语言切换为【中文-蒙古语】就好。步骤三:输入翻译文本。将提前准备好的文本以粘贴的方式添加到左侧的空白对话框中,添加完成后翻译结果会实时出现在界面右侧,点击结果下方的小喇叭...

蒙文翻译用什么软件?
可以用蒙汉翻译通。蒙古语,属于蒙古语系,主要使用者在中国蒙古族聚居区、蒙古国和俄罗斯联邦西伯利亚联邦管区。蒙古国使用的蒙古语因在二十世纪五六十年代受前苏联影响主要使用西里尔字母拼写,俄罗斯的卡尔梅克语、布里亚特语被视为蒙古语的方言,中国内蒙古地区的蒙古族还在使用传统蒙古文。介绍:语法是黏着语...

中文翻译蒙古语转换器
蒙古语在线翻译器提供蒙古语-中文的免费互译,支持蒙古文文档和蒙古语网站的快速翻译。蒙古语小知识:蒙古语是蒙古国为唯一官方语言,主要用者在中国蒙古族聚居区、蒙古国和俄罗斯联邦西伯利亚联邦管区。蒙古国现在使用的蒙古语主要使用西里尔字母拼写,中国蒙古语的使用因环境影响和对语言结构要求严谨,造成...

急: 蒙古语的翻译软件或者免费翻译网站,
http:\/\/asuult.net\/dic\/hailtiin_hariu.php?haih_ug=&huudasnii_too=0&chiglel=English-Mongolian&Submit_search=%D5%E0%E9%F5+-+Look+up&salbar= 这个是蒙古国的一个翻译网.可翻译蒙英德俄语.蒙是西里尔蒙文

蒙文翻译
蒙古语在线翻译器:提供蒙古语免费在线翻译器,支持蒙古语和中文互译,不仅可以翻译蒙古语文本还可以翻译蒙古语网站。使用说明:请输入你想要的转换的中文,然后点击“转换”按钮,就可以很方便地将中文转为蒙古语。蒙古语是蒙古民族说的语言,属于阿尔泰语系蒙古语族。蒙古语有很多方言,主要分为中部方言、西部...

如何在线转换蒙古文_中文转换蒙古语在线翻译器
在手机应用商店搜索“蒙汉翻译通”,并进行安装。打开应用后,您能选择文本翻译或图片识别。文本翻译功能允许您输入需要翻译的内容,点击“翻译”按钮即可获取结果。翻译页面将直接显示结果,支持中文与蒙古文之间的语言互译,译文还支持生成图片、分享至各大平台、复制、收藏等功能。对于图片上的文字翻译,您...

中文翻译泰语转换器
在线蒙古语翻译器提供免费蒙古语至中文的互译服务,能够迅速翻译蒙古文文档和蒙古语网站内容。蒙古语知识点:蒙古语是蒙古国的官方语言,主要使用者分布在中国蒙古族聚居区、蒙古国和俄罗斯西伯利亚地区。蒙古国目前使用的是以西里尔字母为基础的蒙古语,而中国的蒙古语因受到环境影响和对语言结构的严格要求,...

相似回答